Архангай аймгийн тухай товч…
Нэгэн зууны түүхтэй Архангай аймаг. 1923 онд Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэгмандал уулын аймгийг байгуулж, хожим нь 20 сумтай Архангай аймаг болгосон түүхтэй. Ийнхүү Архангай аймаг байгуулагдаад 102 жилийг ардаа үдэж буй.
Аймгийн Засаг дарга Б.ЦЭРЭННАДМИД
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Бямбадоогийн Цэрэннадмидыг Архангай аймгийн Засаг даргаар батламжилж, 2023 оны хоёрдугаар сарын 15-нд ажлаа хүлээн авсан. Түүний хувьд Архангай аймгийн 12 дахь Засаг дарга.
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид 1984 онд төрсөн, ам бүл тавуулаа амьдардаг.
2025 онд Архангай аймаг “Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталж, Молнгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн өргөтгөсөн хуралдаанаар “Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байдаг.
“Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөний зорилго нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх талын оролцоог хангах, бүс орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Архангай аймаг 2025.03.28-нд болсон.
Тус өргөтгөсөн хуралдааны үр дүнд Хангайн бүсэд томоохон ямар хөрөнгө оруулалтыг хийх талаар хэлэлцэн шийдвэрлэж, ирэх жилийн төсөвт суулгах ач холбогдлыг хэлэлцжээ.
Баялаг түүхтэй, бүтээлч Архангайчууд:
Хүн амын тоо нь 95 мянга гаруй Архангай аймгийн хөдөлмөрийн идэвх 2022 оны байдлаар 75 хувьтай үнэлэгджээ. Цаашид ажлын байруудыг шинээр бий болгох, шилжин суурьшиж буй залуучуудыг дэмжих бодлогод түлхүү анхаарал хандуулахад чиглэж байна.
Тус аймаг ойрын жилүүдэд байгалийн үзэсгэлэнт газрууд, биет болон биет бус өв соёлын өвүүдэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгальд ээлтэй олон талт эдийн засгийг бий болгох томоохон зорилт тавьжээ.
Цаашид тус аймаг хөгжлөө хэрхэн тодорхойлж байна вэ?
2024 он хүртэл “Нээлттэй Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тус аймаг 2025-2028 онд хүн ам, нутаг орноо хөгжүүлэх олон зорилт тавьсан байна.