Увс: “Дэлхийн мөнгөний долоо хоног 2025″ аяныг нээлээ
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аян Увс аймагт өнөөдөр нээлтээ хийлээ. Тус аяныг “Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор өнөөдрөөс эхлэн ирэх сарын 17-ны өдөр хүртэл орон даяар зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар ахлах ангийн сурагчдын санхүүгийн боловсролын суурь мэдлэг, ойлголттой болох, зөв дадал, чадварт суралцах, санхүүгийн зөв шийдвэр гаргахыг дэмжих зорилгоор “Ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх Level-UP хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ дагуу сурагчдын дунд мэтгэлцээний сургалт, тэмцээн ирэх амралтын өдрүүдээр Улаангом суманд болох юм.