Сүхбаатар: Хунгийн анхны цуваа Загаст нууранд буужээ
Урин дулаан цаг ирж, удахгүй хавар зунаар солигдоно. Дарьгангын Зэгст нуурт хун шувууд иржээ. Намартаа мянга мянгаараа чуулдаг хун шувууд мөс нь хайлаагүй нуурандаа ингэж эрт ирэх нь ховор.
Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш бага багаар нүүдэллэдэг. Урагш чиглэсэн энэхүү нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэээр нисэх боломж бараг байдаггүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмийн нэг нь Ганга, Загаст нуур юм.
Монгол орны байгалийн гайхамшигт үзэгдлүүдийн нэг нь хунгийн чуулган. Жил бүрийн аравдугаар сард хун шувууд дулаан орныг зорихоосоо өмнө Сүхбаатар аймагт чуулдаг.
Сүхбаатар аймгийн Ганга нуурын хөвөөнд болдог хунгийн чуулганыг харсан хүн байгалийн эрчим хүчийг өөртөө шингээж, эрч хүчтэй болдог гэж ярих нь бий. Эрт дээр үеэс хүмүүс дээрх чуулганыг харахаар алс холоос Ганга нуурыг зорин очдог уламжлалтай.