Ирэх сард Бишкек хотод Монголын аялал жуулчлалыг танилцуулна
Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ирэх тавдугаар сард Бишкек хотод Монголын аялал жуулчлалыг танилцуулах B2B networking #roadshow арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Киргиз улс нь 2024 онд найман сая гаруй жуулчин хүлээн авч, Төв Азийн аялал жуулчлалд томоохон төлөөлөл болоод байгаа билээ.
Байгалийн сүрлэг нуруу, цэнгэг нуурууд, нүүдлийн соёл, адал явдалт аялал зэргээрээ жуулчдын анхаарлыг ихэд татдаг Киргиз улс нь Монголын тур операторуудын хувьд хамтын ажиллагааг нээх боломж бөгөөд “Хүннү Эйр” ХХК- иар төлөөлөгчид оролцох боломжтой гэжээ. Тус арга хэмжээгээр Киргиз Монголын хамтарсан аяллын бүтээгдэхүүний багц гаргах, инбаунд, аутбаунд зах зээлд хамтран ажиллах зэрэг олон талт боломж бий болгох уулзалт гэдгээр онцлог.
Мөн Киргизийн аялал жуулчлалын төрийн байгууллагаас бидний оролцогчдын тооноос хамаарч зарим зардлыг (land cost) хариуцах дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаагаа зохион байгуулагчид хэлжээ.